Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

М.Төгөлдөр
2022/07/05

Баянзүрх дүүргийн 9-р хороонд Бидний гудамж төслийг хэрэгжүүлж, ахмадууд амрах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болголоо. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайг ч шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Олон улсын стандартад нийцсэн яг ийм талбай Баянзүрх дүүргийн 24,28,34,42-р хороонд мөн байгуулагдсан. Талбайн нээлтийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 60 баг оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нээлт өнөөдөр болллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан оролцсон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан манай улсад 3х3 сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээнд тогтмол амжилт гаргаж байна. Энэ амжилтын буухиаг үргэлжлүүлэх, хүүхэд залуучуудаа дэмжих зорилгоор Баянзүрх дүүрэг манлайлж хороо бүрт 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж, хүүхэд залуучуудаа дэмжинэ гэсэн юм.

Харин Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хүүхэд залуучуудад зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг ажлыг алслагдмал хороодоос эхлүүлж байна. Энэ онд Баянзүрх дүүргийн 15 хороонд сагсан бөмбөгийн талбай байгуулагдана. Гэр хорооллын иргэд ая тухтай амьдрах орчинг бий болгохоор зорьж эхлүүлсэн ажил гэдгийг онцолсон юм. Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний аваргууд маргааш тодорно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18