Н.Эрдэнэхүү: Урлагийнхны бэлэглэсэн аппарат хамгийн сүүлийн үеийнх, утсаар бол Айфон 14 гэсэн үг

М.Төгөлдөр
2022/07/05

ХСҮТ-д өнөөдөр /2022.07.05/хошин урлагийн жүжигчид хүрэлцэн ирж 2022 оны шинэ загвар бүхий, хиймэл оюун ухаанд суурилсан ЭХО-ны аппарат бэлэглэсэн юм. Жүжигчин Ц.Ганбаяр агсны эмчилгээнд зориулан босгосон хандиваас авч бэлэглэж буй "Эксперт" ангиллын "ZST" платформ бүхий "Resona i9" брэндийн 269 сая төгрөгийн өртөгтэй энэхүү ЭХО-ны аппаратыг ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх юм. 

Өдөртөө 10-20 хүнд дүрсийн хяналтат оношилгоо, эмчилгээ хийдэг тус тасгийн үйл ажиллагаанд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд нэн хэрэгцээтэй байдаг бөгөөд анд нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, олон хүний амь насыг хорт хавдраас аврах боломж олгосон хошин урлагийн нийт уран бүтээлчид, Big show-ны хамт олонд ХСҮТ-ийн хамт олон гүн талархал илэрхийлсэн юм. 

Энэ үеэр ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү "Монголд ганцхан байгаа, хамгийн өндөр хүчин чадалтай эхо аппаратыг бид бүхэнд хандивлаж байгаад баяртай байна. Ингэснээр ХСҮТ хоёр аппараттай болж байна.  "Big show"-ны уран бүтээлчдийн бэлэглэсэн аппарат бол хамгийн сүүлийн үеийн эхо аппарат. Тухайн хавдрыг эрт илрүүлэхэд зориулсан, хиймэл оюун ухаантай эхо аппарат. Энэ аппарат нь хамгийн сүүлийн загвар. Утсаар бол айфон 14 гэсэн үг юм. Энэ технологи нь Монгол Улсад хоёр дахь нь" гэдгийг онцлон хэллээ.

Хавдар судлалын үндэсний төв энэ ЭХО-ны аппаратын өмнөх хувилбарыг 2020 онд 4 ширхэгийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч суурилуулж байсан бол өнөөдөр хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн технологи шингэсэн шинэ аппаратыг ийнхүү хүлээн авлаа.




3
angry
4
care
1
haha
28
liked
8
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18