Хүүхэд, залууст зориулсан “Жембори-30” майхант цугларалт болно

М.Төгөлдөр
2022/07/05

Монгол Улсад Скаутын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан “Жембори-30” арга хэмжээг энэ сарын 22-28-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулахаар боллоо.

Жембори гэдэг нь дөрвөн жил тутамд зохион байгуулдаг, скаутууд болон скаутын хөдөлгөөнийг сонирхож буй хүүхэд, залууст зориулсан майхант цугларалт. Жемборид 10 хүүхэд, 1 багшийн хамт салаа болж оролцдог. Оролцогчид долоон өдөр, зургаан шөнийг Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөдөг байна. Жемборийн үеэр хүүхдүүд майханд байрлаж, олон төрлийн өртөөчилсөн арга хэмжээнд оролцон, салаагаараа хоолоо хийдэг тул цаг ямагт шинэ туршлaга хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцдаг юм.

Энэ удаагийн Жемборийн онцлог нь 24 цагийн хөтөлбөртэй. Тодруулбал, оролцогчдыг "Адал явдалт", "Скаут", "Шинжлэх ухаан ба танин мэдэхүй" гэсэн үндсэн гурван цогцолбор төвөөр зочлуулж, шинэ мэдлэг олгохоос гадна хувь хүний төлөвшилд эерэгээр нөлөөлөх арга хэмжээнүүд зохион байгуулна. Жишээ нь "Скаут" цогцолбор төвөөр зочилсон хүүхдүүд хээрийн нөхцөлд гал асаах, ус цэвэршүүлэх, анхан шатны тусламж үзүүлэх гэх мэт ур чадварыг эзэмших боломжтой. Тэгвэл "Адал явдалт" цогцолбор төв нь оролцогчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан экстрем өртөө байх бол "Шинжлэх ухаан ба танин мэдэхүй" цогцолбор төв нь олон сонирхолтой туршилтад гар бие оролцох боломжоор хангана. Арга хэмжээний үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилготой мэргэжлийн аюулгүй байдлын хороо 24 цагийн турш ажиллана гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна.

Хэрэв "Жембори 30" арга хэмжээнд оролцохыг хүсвэл харьяа аймаг, дүүрэг, сургуулийнхаа скаутын багш нарт хандахаас гадна дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Монголын Скаутын холбооны фэйсбүүк хуудас болон 11-324171, 9992-7079 дугаарын утсаар холбогдоорой. Бүртгэл 7 дугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.

Тус арга хэмжээг зохион байгуулагч Монголын Скаутын холбоо нь 1991 оноос хойш 30 жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй, 21 аймаг, 9 дүүргийн 13 000 гаруй гишүүнтэй манай улсын хамгийн том хүүхдийн байгууллага юм. 


2
angry
0
care
0
haha
3
liked
20
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 12 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 15 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 15 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 17 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 17 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 17 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 19 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28