​АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, ташаа мэдээлэл гэв

Л.Бямбажав
2022/07/02

АИ-92 автобензиний үнэ өссөн тухай мэдээлэл өчигдөр зарим сошиал хуудсаар цацагдсаны дагуу УУХҮЯ-наас тодруулахад “Ташаа мэдээлэл, АИ-92 автобензиний үнэ өсөөгүй” гэсэн тайлбарыг өглөө. Энэ дагуу нийслэлийн ШТС-уудаар очиход АИ-92 автобензиний үнэ өсөөгүй жижиглэн борлуулалтын үнэ литр нь 2390 төгрөгийн үнэтэй байна.

УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрсөн 4-6 дугаар сард манай улс 1 тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байгаа. Энэхүү гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирээгүй байна. Тиймээс наадмын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэхгүй, хэвийн байна гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

 

 


0
angry
0
care
2
haha
1
liked
4
love
0
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18