МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

Л.Бямбажав
2022/07/01

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.


МИАТ компани JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгөө өөрийн өмчлөлдөө ийнхүү бүрэн шилжүүлэн авснаар уг агаарын хөлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй болж байна.

МИАТ ТӨХК нь АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр буруулж, Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ. МИАТ ТӨХК ийнхүү В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар ОХУ, Украин улсын хооронд үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн нислэгийн зай 2 талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж хуучин хэвэнд нь оруулах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл манай Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байгаа юм. Энэ нь МИАТ компанид Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж байгаа юм.


МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа
МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа
МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

0
angry
0
care
1
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18