Б.Жавхлан: Кью-Эс-Си компани Хөгжлийн банканд 191 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төллөө

Л.Бямбажав
2022/07/01

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Оны эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 485 тэрбум боллоо. Ялангуяа сүүлийн долоо хоногт нэр бүхий томоохон зээлүүд дээр Засгийн газар, Сангийн яам, Хөгжлийн банк анхаарч ажилласан. Энэ үр дүнд Хөгжлийн банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр тус дүнгээр Хөгжлийн банканд алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл хаагдсан.  Мөн сайн мэдээ нь Хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн агентлаг шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ зээл амжилттай төлөгдсөнөөр мөн Хөгжлийн банканд байгаа төрийн өмчийн компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлд ойрын хугацаанд хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, Засгийн газрын зүгээс хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан. 

Энэ бүхний үр дүнд Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээсэн. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ.

2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх ёстой  Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдлээс бид тодорхой хэмжээнд гарч байна. Зургаадугаар сарын 30-нд тус банкны зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа сайжруулах бүтцийн өөрчлөлтийг хийх боломжууд мөн бүрдэж байна" гэлээ.


6
angry
2
care
5
haha
70
liked
12
love
12
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18