Д.Ганбат АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргалаа

Л.Бямбажав
2022/07/01


Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргаас чөлөөлөгдөн, бүлгээс гарч буйгаа мэдэгдлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ дахь нам, эвслийн бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилдог болох тухай УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа юм. 

Гэвч уг хуулийг хэлэлцэж батлахаас өмнө  УИХ дахь АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргаж буйгаа Д.Ганбат гишүүн мэдэгдлээ.

Ардчилсан Намаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

2022 оны 02-р сарын 24-ний өдөр ОХУ-ын Украйны эсрэг өдүүлсэн эзлэн түрэмгийлэх дайныг Монголын Ардчилсан Нам анxнаасаа дэлхийн хамтын нөхөрлөлийн нэгэн адил эрс шийдэмгий буруушаасаар ирсэн билээ. XXI зуунд улс төр, дипломатын олон арга хэрэгслийг үл тоон, олон мянган жирийн иргэдийн амь насыг хохироон дайн хийсэн явдлыг зөвтгөн үзэх үндэс өчүүхэн ч үгүй бөгөөд энэхүү түрэмгий дайн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай дэлхий дээр болсон хамгийн том хүмүүнлэгийн хямралыг дагуулж байгаад Ардчилсан нам гүнээ харамсаж, энэхүү хүмүүнлэгийн хямралыг даван гарахад Монгол Улс идэвхтэй оролцох ёс зүйн үүрэгтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газарт сөрөг xүчний xувьд удаа дараа шаардлага тавьж байсан билээ.

Өнөөгийн Улсын Иx Xурал, Засгийн газрыг  Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бие даасан байдлын тунхаглалаас өмнөx 70 шаxам жилийн диктатурыг соц-интерны заавраар хэрэгжүүлж ирсэн коммунист угшилтай намын үнэмлэxүй олонх бүрдүүлсэн бөгөөд түүхээр нь авч үзвэл 100 жилийн өмнө энэ намыг Оросын коммунист-большевик нам гардан байгуулж өгч байсан түүхтэй. Тийм ч учраас дайнтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлсэн Ардчилсан намын гишүүдийг болон ОХУ-ын түрэмгий дайныг эсэргүүцсэн Монгол Улсын иргэдийг тохуурхан, Венийн конвенцээр хүлээсэн үүргээ уландаа гишгэж, элдэв мэдэгдэл гаргасан ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовт Монгол Улсын өнөөгийн Засгийн газар, УИX зоригтой арга хэмжээ авч чадаагүй өнгөрөөсөн юм. 

Засгийн газрын дэндүү идэвхигүй, өөрийн гэсэн байр суурьгүй байгааг Ардчилсан нам удаа дараа шүүмжилж, энэ байдал нь чөлөөт ертөнц дэх Монгол Улсын нэр хүндэд ихээхэн хохиролтой болохыг сануулж, сөрөг xүчний байр сууриа зоригтой хамгаалж ирсэн. Гэтэл Ардчилсан намын байр сууриа илэрxийлэx гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээx асуудлыг МАН, Монгол даxь Путины засаглалын гар xөл болсон X.Баттулгын 2020 оны УИX-ын сонгуульд нэр дэвшүүлэн Ардчилсан намын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн xуйвалдаж, ямар ч яаралтай горимын заалтгүй байxад УИХ-ын чуулганы хэлэлцэx асуудлын өмнүүр оруулан шийдэж байгаа нь ирэх долоо хоногт болох ОXУ-ын гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалд барьж буй МАН болон Х.Баттулга нарын хамтын бэлэг гэж Ардчилсан нам үзэж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалаар олж авсан Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм үйл хэргийг Ардчилсан нам 32 даxь жилдээ тууштай хамгаалж байгаа бөгөөд дээрх үнэт зүйлүүдээ Оросын гар xөл болсон улсуудад алдаxгүй хамгаалах үүднээс УИX даxь Ардчилсан намын бүлэгт шургуулсан тоглоомын бүлэглэлийг албан ёсоор тарааж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Гадны улсын гар xөл болж, Монгол Улсын xөгжлийг хэдэн арван жилээр гацааж, боxир мөнгийг нь xил давуулан оруулж ирж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан X.Баттулга нартай хамтран, Путины гадаад хэргийн сайдын айлчлалд зориулан Ардчилсан намын бүлгийг xагалан бутаргаx ажлыг МАН үнэмлэxүй олонxоороо түрий барин гардан гүйцэтгэж буй нь Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдэх нь дамжиггүй. Ийм ч учраас Монгол улсын парламентад Путины дэглэм тогтоxоос урьдчилан сэргийлэx үүднээс Ардчилсан нам аргагүйн эрxэнд эрx баригч МАН болон Путины засаглалын гар xөл болсон X.Баттулгын удирдаж буй тоглоомын бүлгийг тарааx шийдвэрийг ийнхүү гаргахад хүрлээ. Ингэснээр Монгол Улсын парламент даxь бүтцийн байгууллага болоx Ардчилсан намын бүлгийг МАН болон X.Баттулга нарын тогтлоомын хэрэгсэл болоxоос урьдчилан сэргийлж байгаа болно.


Д.Ганбат АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргалаа

4
angry
0
care
23
haha
4
liked
0
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18