Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

М.Төгөлдөр
3 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр (2022.06.30) 13 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа даргалж, түр хорооны даргыг томилох тухай асуудлыг танилцуулав. Тэрбээр, “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулж, Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилуулахаар санал хүргүүлсэн. Иймд Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын нэрийг дэвшүүлэх санал оруулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх, нэрээ дэвшүүлэх гишүүн байгаагүй тул “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Хуралдаан даргалагч Ш.Адьшаа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгосугай” гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд гишүүдэд хандаж, Улсын Их Хурлаас гаргасан уг тогтоолын дагуу Хянан шалгах түр хороо нь нотлох баримт цуглуулах, хянан шалгах, шинжээч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын чуулган завсарлах гэж байгаа тул Түр хороог хуралдуулж, хянан шалгах шинжээчдийг томилох асуудлыг нэн яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлага байна гэв.

Түр хороо байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа санал хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.4-д “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” гэж заасан. Түр хорооны бүрэлдэхүүнд харьяалагдсанаар шийдвэр гаргах үйл ажиллагаа, ялангуяа гааль, боомттой холбоотой асуудалд оролцохгүй гэдгийг мэдэгдье гэв.

Түр хорооны дарга Г.Ганболд нэмэлт тайлбар хийхдээ, Ш.Адьшаа гишүүн санал, дүгнэлт гаргах асуудалд оролцохгүй, энэ нь Түр хорооны бүрэлдэхүүнээс гарна гэсэг үг биш. Гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллана, Түр хорооны гишүүдийг сонгохдоо хил, гаальтай холбоотой асуудлаар ажиллаж байсан, туршлагатай төлөөллийг оруулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 3 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 4 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 5 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 6 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 6 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 8 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 8 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 9 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 9 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 10 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 11 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28