Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар Гуанжоу чиглэлийн нислэгээ нээлээ

М.Төгөлдөр
11 цагийн өмнө

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хуваарьт нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр боллоо.
Улаанбаатар – Гуанжоу чиглэлийн эхний нислэг 7-р сарын 10-ны өдрийн НЯМ гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод 7-р сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт бууна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн хүргүүлж байна. Та бүхэн тусгай шаардлагуудтай анхааралтай танилцаарай.
1/ Виз болон эрүүл мэндийн шаардлага
- БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
- Монгол улсад Гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
- Нислэгээс өмнө https://mp.weixin.qq.com/s/vBSwfThbAHQH-NoGHRkCDQ хаягаар нэвтэрч “Аялагчдын эрүүл мэндийн код, эрүүл мэндийн байдлын мэдүүлэгт өргөдөл гаргахад тавигдах сүүлийн шаардлага” хэсгээс мэдээлэл авсан байх
- Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх,
- Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авна уу
http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm

2/ Шинжилгээний шаардлага
- 2022 оны 6-р сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.
- Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.
- Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгнө.
а.Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
б.Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
в.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
г.Интермэд эмнэлэг
3/ Нислэг эхлэхээс өмнө
- Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.
4/ Гуанжоу дахь тусгаарлалтын талаар
- Гуанжоу хотод байнгын оршин суудаг иргэд
Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тус тус тусгаарлана.

- Гуанжоу хотоор дамжин бусад хот, мужуудруу зорчих иргэд
Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай.

Тусгаарлалтын зардал
Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.
5/ Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд
- Хилийн чанадаас ирсэн иргэдийн ПСР шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.

Нислэгийн мэдээлэл, суудал захиалга
Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзний захиалга авч бичнэ.

Улаанбаатар – Гуанжоу – Улаанбаатар чиглэлд
МИАТ ТӨХК-ийн НАРАН МАЛЛ дахь тасалбар түгээврийн төв. Утас: 11 322144

Гуанжоу – Улаанбаатар –Гуанжоу чиглэлд
МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь бүх салбарууд, гэрээт борлуулагч агентууд:
МИАТ Мэдээлэл лавлагааны төв: Утас: 11 333999

https://mp.weixin.qq.com/s/vBS...



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 3 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 4 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 5 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 6 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 6 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 8 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 8 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 9 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 9 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 10 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 11 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28