Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д алга болсон гэх 23 иргэнийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй

Н.Мижидмаа
2022/06/29

БНСУ руу дөрвөн шөнө, таван өдрийн аялалд манай улсын 126 иргэн явснаас 101 иргэн аялалаа дуусгаад Монгол руу буцжээ. Улмаар хоёр иргэн ковидын халдвар авч Жэжүд тусгаарлагдсан гэх мэдээлэл байгаа юм. Харин 23  иргэн сураггүй алга болсон тухай мэдээлэл БНСУ-ын хэвлэлээр цацагдаад байгаа юм. Уг асуудлаар МУ-ын Гадаад харилцааны яамны Консулын алба мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

"БНСУ-ын Жэжү хотод монгол иргэд сураггүй алга болсон, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг солонгосын талаас албан ёсоор ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.

Харин уг асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан асуудлаар Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. 23 иргэнийг долоодугаар сарын 21-нийг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулахгүй. Эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. Тийм учраас долоодугаар сарын 21-нийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оргон зайлсан гэж мэдэгдэл хийх нь өрөөсгөл асуудал. 23 иргэнийг хууль бусаар харласан мэт мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

Видеогоор үзэх:


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18