Завхан аймагт дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2022/06/28

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан,  авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлага, Завхан аймгийн хөгжлийн талаар ярилцлаа.
 
Аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд 12 жилийн дараа Завхан нутагт ирсэнд, 12 жил хүлээгдсэн Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн зам ашиглалтад орсонд баяртай байгаагаа хэлж, “Шинэ сэргэлтийн бодлого”, шударга бусын эсрэг хийж буй Засгийн газрын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.  Харин цаашид төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн байдалд анхаарах, Завхан аймагт хийхээр төлөвлөсөн томоохон төслүүдийг дэмжих, барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотой барилгын компаниудад үүссэн асуудлыг шийдвэрлэх, бензин шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, дулаан цахилгааны нэмэлт эх үүсвэртэй  болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж ярилаа.


 
Завхан аймаг 73,8 мянган хүн амтай. Эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй, энэ онд 3,7 сая мал тоолуулжээ. Гэхдээ дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь тус аймгийн хөгжлийг чөдөрлөж иржээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог хангаж, санал авч байна. Завхан аймгийн иргэд дараах төсөл, ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд Улиастай суманд баригдаж буй дулааны станцын 2-р хэлхээний гадна дулааны 9,8 км шугамын ажлыг 2023 оны төсөвт тусгаж эхлүүлэх, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлж, Арцсуурь хилийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай автозамаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159,5 км хатуу хучилттай авто зам барих, “Шинэ Завхан” төслийн хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, 150 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих, Улиастай сумын Богд-Чигэстэй голын 290,3 м урт төмөр бетон гүүрийн барилга барих ажлууд багтаж байна. Засгийн газар энэ зун Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.


 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж байна. Их, дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш, боловсон хүчнийг татах, оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, саналыг хэлэлцэхээр боллоо.
Ерөнхий сайд Завхан аймгийн залуусын төлөөлөлтэй мөн уулзаж, алсын хараатай сурч ажиллах, өндөр боловсрол эзэмших талаар ярилцлаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 51 минутын өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 3 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 5 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 5 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 7 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22