"Үндэсний компаниуд мэдээлэл, технологийн ололтод үндэслэн Улаанбаатарын цахим шилжилтийг хийнэ"

Л.Бямбажав
2022/06/24

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийг мэдээлэл, технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. “Ай Си Ти групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

- "Улаанбаатар хотын цахим шилжилт" төслийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт түүхэн өдөр болж байна. Улаанбаатар хот цахим шилжилт хийхээр үндэсний 70 аж ахуйн нэгжтэй хамтран, цахим шилжилтийн төслөө нээж байна. Дэлхий нийтийн цахим шилжилтээс Монгол Улс хоцролгүй, өөрсдийн чиг баримжаа бүхий хөгжлийг бий болгохын тулд тус төслийг эхлүүлж байгаа. Өнөөдөр үндэсний компаниудын монгол инженер, мэргэжилтнүүд мэдээлэл технологийн ололт, амжилтад үндэслэн Улаанбаатар хотын цахим шилжилтийг хийх гэж байна.

-Нийслэлд цахим шилжилт хийснээр ямар давуу тал бий болох вэ?

-Монголд байгаа мэдээлэл, технологийн ололтыг нийслэлийн иргэдэд хүргэж, эрүүл мэнд, боловсрол, санхүү, нийтийн тээвэр, ухаалаг хот зэрэг системийг хэрэглээ болгохоор зорьж байна. Ингэснээр иргэдээс гарах зардал, мөн эрүүл мэнд, боловсрол, түгжрэл зэрэг олон асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. 2024 он хүртэл цахим шилжилт хийснээр иргэд төрийн үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хялбар авах боломж бүрдэнэ.

-Цахим шилжилт хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө. Үүнийг дагаад ажлын байр багасах эрсдэл бий юү?

-Хиймэл оюун ухаан, роботын хөгжил хүмүүсийг ажлын байргүй болгоно гэж хүмүүс ярьдаг. Гэвч энэ нь хөгжлийн дараагийн шатанд хүрэх болохоос ажлын байр багасах эрсдэлийг дагуулахгүй. Мэдээлэл, технологийн ололтууд хүний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа хэмнэх гээд маш олон давуу талтай.

-Цахим шилжилт хийснээр төрийн зардал тодорхой хэмжээгээр буурна гэж танилцуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Төрийн зардлын давхцал байхгүй болно. Ингэснээр төрийн гаргаж байгаа зардал, цаг хугацааг хэмнэж, төрийн албан хаагчдын нөөц бололцоог асар их хэмнэх юм. Мөн зөвхөн зардал хэмнээд зогсохгүй орлого нэмэгдэх давуу талтай. Улаанбаатар хот цахим шилжилт хийснээр хотын орлого багадаа 16 хувиар өсөх бололцоо бий болж байгаа. Ингэснээр энэхүү нөөц бололцоогоор дэд бүтэц, зам тээвэрт хөрөнгө оруулах боломжтой болно. Нөгөөтээгүүр хэмнэсэн орлогоо хөрөнгө дутагдаж буй салбарт ашиглах боломж бий болно байна гэсэн үг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18