БОАЖЯ Рио-Тинтой уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Л.Бямбажав
2022/06/24

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов.


Үүнд:

1.    Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.    Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллах;

3.    Байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;

4.    Олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах;

Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг дэлхий дахинаа чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ чухал цаг үед төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, хот болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол орон нь газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог болоод эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас ихээхэн хараат байдгаас шалтгаалан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд бид үндэсний хэмжээнд онцгойлон анхаарч, Шинэ сэргэлт, ногоон хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар үндэсний хэмжээний эдгээр зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдэд цаашид “Рио Тинто” компанитай хамтран ажиллахаар болж байна” гэж онцолсон юм.    

Рио Тинто” компани одоогоор дэлхийн 35 улсад үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс бид хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол орныхоо тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулан ажиллах шинэ үүд хаалга нээгдэж байгаад таатай байна” гэв.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийгдэх ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон өргөн цар хүрээнд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах давхар үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхийг зорих юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийг зорьж, энэхүү чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлүүдийг тодорхойлоход хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан байдаг бол манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин өндөр байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 39 минутын өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 50 минутын өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 3 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 3 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 4 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 5 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 5 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 6 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 7 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 7 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 2026/03/28