Зөвхөн энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага бүртгэгджээ

Л.Бямбажав
2022/06/24

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт нийслэлд 1 хүүхэд амь хохирч, орон нутагт 6 хүний амь хохирсноос 2 хүүхдийн амь хохирчээ.  Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:   

  • Явган  холбогдсон осол 10 бүртгэгдэж 1 хүн амь хохирсон
  • Мотоциклтой  осол 3 бүртгэгдэж
  • Мөргөлдсөн осол 2 бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон
  • Унадаг дугуйтай 1 осол бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн, ослын улмаас 4 хүний амь хохирсноос 1 нь хүүхэд
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн, ослын улмаас 1 хүний амь хохирсон
  • Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн , ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18