“Эко констракшн” компанийн барилга дээрээс хоёр ажилтан унаж, нэг нь нас баржээ

Н.Мижидмаа
2022/06/23

Хан-Уул дүүргийн 17-р хороо Маршил таун хотхоны дотор шинээр баригдаж байсан “Эко констракшн" ХХК-ийн барилгын ажлын үеэр өнөөдөр /2022.06.23/ барилгын өргүүр унаж хоёр хүн унаж, нэг нь нас барсан золгүй явдал болжээ.
Тодруулбал, тус барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай,  “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай дуудлага Цагдаагийн байгууллагад өдөр 16:00:25 цагт ирж,  мөрдөн шалгах ажиллагааг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн явуулж байна.

Тус барилгын гадна пасадны гүйцэтгэгчээр Луу-хүрд ХХК ажиллаж байсан бөгөөд Хан- Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр тус барилгын аюулгүй ажиллагаа'өргүүр' юүлктэй холбоотой буюу хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай Улсын байцаагчийн албан шаардлагыг “Эко констракшн” ХХК-ийн удирдлагад хүргүүлж байжээ.

Өчигдөр ХУД-т барилгын кранд дарагдаж хоёр иргэн амиа алдсан. Мөн өнөөдөр зургаан давхраас хоёр иргэн унаж нэг иргэн нь амиа алдсан  харамсалтай хэргүүдийг Мөрдөн байцаах албанаас баг гарч шалгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18