Газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар баррелийн хооронд хэлбэлзсэн байна


Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.08-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

Европын холбооны ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна. Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаагаас газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байгаа юм.

Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байж магадгүй ба “IG Client Sentiment Index”-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний гаалийн татварыг  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн УУХҮЯ болон “Роснефть” компани хоорондын хэлцлийн үр дүнд манай улс АИ-92 автобензинийг тонн тутамд 1110 ам.доллараас хямдруулж 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Ингэснээр энэ оны 4-6 дугаар сард монголчууд зах зээлийн үнээс 1000 орчим төгрөгөөр доогуур үнээр буюу 1 литр АИ-92 автобензинийг 2390 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна.

 (Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com;  www.oilprice.com ;  www.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 3 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 6 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 6 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2026/10/06
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026/10/06
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05