Хосууд: Онгоцноос цэнхэр утаа гарахад хүүтэй болсноо мэдсэн, маш их баярласан

Н.Мижидмаа
18 цагийн өмнө

 Намуухан яриа, тайван байдал мэдрэгдэх залуу гэр бүлийн төлөөллийг та бүхэндээ онцлон хүргэж байна. Гэрийн эзнийг Ц.Баянбаатар гэдэг. Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанд ажилладаг. Харин эхнэр А.Азжаргал нь Тв-8 телевизнд сэтгүүлч мэргэжлээр ажилладаг. Тэд шинэ хүнээ удахгүй өлгийдөн авна. Хүүхдийнхээ хүйсийг хоёулаа гэнэтийн сонирхолтой байдлаар мэдэхээр төлөвлөж, Улаанбаатар налайх чиглэлийн онгоцыг хуваарийн дагуу нисэхэд нь гуйж, амьдралынхаа нэгэн дурсамжийг бүтээжээ.

Эхнэр А.Азжаргал: Жирэмсэн болоод хүүхдийнхээ хүйсийг эмчээрээ хэлүүлэлгүй цаасан дээр бичүүлээд авчихаарай гээд хүмүүс хэлсэн. Тэгээд шаар хагалж хүйсийг нь мэднэ дээ гээд бодчихсон явж байсан чинь манай хүн нэг онгоцтой бичлэг үзүүлсэн. Тэр үед би арай л боломжгүй, бүтэхгүй байх аа гэж бодож байсан. Онгоцыг дураараа нисгэж чадахгүй болохоор олон сар хүлээгээд сүүлдээ шаараа хагалж хүйсийг нь мэдье гээд бодож байсан. Бид хоёр хоёулаа хүйсийг нь мэдэхгүй байсан. Хүү ч байсан охин ч байсан хоёулаа л бурханы бэлэг гэж боддог. Гэхдээ миний хувьд "хүү" байх гэж бодож байсан. Учир нь жирэмсэн болоод удаагүй байхдаа "хүү байна" зүүдэнд орж ирсэн юм.

Гэрийн эзэн Ц.Баянжаргал: Удам залгах нуган үртэй болно гэдэг чинь бахдалтай зүйл шүү дээ. Онгоцноос цэнхэр утаа гарч байхыг хараад дотроо маш их баярлаж, гоё мэдрэмж төрсөн. Намайг дуурайсан, миний нэг хувилбартай болно гэхээр маш сайхан. Эхнэр маань жирэмслээд нэг сар болж байхад аав маань бурханы оронд одсон. Тийм учраас аав минь надад "хүү" болоод ирж байгаа юм шиг л санагдаж, их билэгшээлтэй байна. Бид хоёрт зориулж онгоц нисээгүй, зүгээр л хуваарийн дагуу нисэж байсан онгоцыг хөөрөхдөө хальтхан утаа гаргаад өгөөч л гэж хүссэн.

Видеог үзэх:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18