Уламжлалт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв: “Асуудал, шийдэл” сэдэвт зөвлөгөөн боллоо


Уламжлалт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв: “асуудал, шийдэл” сэдэвт улсын хэмжээний  зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо. Мөн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дорж нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.


Уламжлалт анагаах ухааны төр ба хувийн хэвшлийн салбарынхан энэхүү зөвлөгөөний үйл ажиллагаанд гар бие оролцож, уламжлалт анагаах ухааны цаашдын бодлогын зорилт, хөтөлбөр, зохион байгуулсан чуулган  шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх гарцыг хэлэлцэн илтгэл, мэдээлэл тавьж оролцож байна.
Уг зөвлөгөөнөөс гарсан нэгдсэн зөвлөмжийн дагуу бодлогын хэмжээнд салбар хооронд хамтарч авч хэрэгжүүлэх  үйл ажиллагааны талаар  ярилцана.
Ялангуяа уламжлалт анагаах ухааны салбарын хүний нөөцийн хөгжил болон эмийн чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахаар зөвлөлдөж байна.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан хамтран зохион байгуулж буй Боловсрол шинжлэх ухааны яам, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, бусад мэргэжлийн агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 4 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 7 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 7 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2026/10/06
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026/10/06
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05