Дөрөвхөн сарын өмнө шинээр ашиглалтад орсон Нэгдүгээр сургуулий​н заал шалнаасаа цөмөрчээ

Л.Бямбажав
Өчигдөр

Улсын төсвийн хөрөнгөөр шинээр ашиглалтад орсон Нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуулийн  заал дөрөвхөн сар хичээллээд шалнаасаа цөмөрчээ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон тус сургуулийн өргөтгөлийн байрны зааланд хүүхдүүд дөрөвхөн сар хичээллэсэн атал шалнаасаа цөмөрч, нуржээ. 

ВИДЕО ҮЗЭХ:

Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна. Энэ талаар тус сургуулийн захирлын хэлсэн мэдээллээр "Анх 2018 онд барилгын ажил эхлэх үед улсын төсөвт  2.5 тэрбум төгрөгийн төсөв суулгаж байжээ. Гэвч төсөв нь хүрэлцээгүйгээс барилгын ажил жил гаруйн хугацаанд зогссон учир Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж, 2021 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг нэмж суулгуулж өргөтгөлийн барилгыг энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна. Өргөтгөлийн барилга нь гурван давхар бөгөөд номын сан, урлаг, спортын заал, сургалтын анги танхим, мэдээлэл технологийн танхимууд хичээллэдэг.


Энэ талаар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ "Нэгдүгээр сургуулийн байрыг өргөтгөх хүрээнд 2018 онд улсын төсөвт 2.5 тэрбум төгрөг тавигдаж байсан. Гэвч мөнгө нь хүрэхгүй ажил нь зогссон учраас миний бие  хөөцөлдөж, нэмэлт төсвийг нь суулгуулсан. Гэтэл оны дараахан ашиглалтад орсон заал нурж, цөмөрсөн байдалтай байна. Анхнаасаа заалны төсөв нь бага тавигдсан гэж яриад байж болохгүй. Багахан төсвөөр хийгдэх байлаа ч гэсэн хүүхдийн орчныг ийм муу барьж болохгүй шүү дээ. Сургуулийн удирдлагын зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж, заалны материал чанартай, стандарт эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Одоо засварын ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хийлгэх ёстой" гэв.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18