17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэснээр нийтийн эзэмшлийнх болов

Л.Бямбажав
2022/06/18

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатарын хүн ам өсөх хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдсэн. Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, амралт зугаалгын талбай нэмэгдүүлэх шаардлага тулгарсан.

Өмнөх жилүүдэд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшилд ороогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн талбай, ногоон байгууламж бүхий 108 байршлын 208.3 га газрыг НИТХ-ын дөрвөн удаагийн хурлаар нийтийн эдэлбэрт бүртгэсэн. Энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 25 байршилд 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөв.Эдгээрийн 16-д тохижуулна Үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн” хэмээлээ. Тодруулбал,

Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га, Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га, Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га, Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га, Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га, Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх юм.

Тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэв гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18