Н.Учрал: Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, орохгүй ч юм алга

Л.Бямбажав
2022/06/17

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад гишүүдийн дунд шүүмжлэл дагуулсан олон заалт байгаа  юм. 

Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Н.Учрал шүүмжилж, улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, орохгүй ч юм алга" хэмээгээд тэрбээр  “Баяр наадмын тухай  батлагдснаар холбоодын зөрчил нь дуусахгүй нь.Уяачдын гурван холбоотой болчихлоо, аль холбоотой нь харьцах уу зэрэг асуудал үүсдэг юм байна шдээ. "Мэргэжлийн холбоодын тухай хуулийг гаргаад өгөөч" гээд би олон жил ярьж байгаа. Баяр наадмыг зохион байгуулах хороо нь холбоонд нь эрх мэдлийг нь өгчихөөч. Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, орохгүй ч юм алга. Хийх, байхаа олж ядсан юм шиг л аварга, арслангийн цол яриад л одоо больмоор байна. Намайг боловсролын хууль ярихаар “Чи ашиг сонирхлыг зөрчилтэй” гэдэг. 


Наадмын хууль дээр орж буй нөхдүүд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй юм байна лээ ш дээ. Та нар ер нь аймгийн алдарт, улсын алдартынхаа малгайгаа өмсөөд ороод ир. Тэгээд зөрчилтэй нь гарч явбал яасан юм? Аймаг, сумынхаа юмыг ярина, бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ, манай аймгаас арслан, аварга төрөх ёстой гээд ярих юм. Энийг их хурал хэлэлцэхээ болих хэрэгтэй. Мэргэжлийн холбоо нь ажлаа хий. Арай л дэндлээ. Та бүхэнд мэдэхгүй ч юм алга, бараг мэдэх ч юм алга. Улстөрчид юм бүхэнд гар хүрдгээ боль. Үндэсний соёл, өв уламлжлалаа авч үлд. Ядаж түүх соёл руугаа мэддэг царайлж ормооргүй байна. Нэг их мэддэг царайлахаа боль. Би бол нарийн юм мэдэхгүй. Мэддэг холбооныхон нь хий. Мэргэжлийн холбооны хуулиа гарга. Наадмын хууль хэлэлцэж байгаа бол малгайгаа өмсч орж ирээд ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ танхимаас гараад зөрчилгүй над шиг гишүүд нь хуулиа хэлэлцээд баталъя" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18