Д.Сумъяабазар: Богд уулын газраас надад сөөм газар ч авах сонирхол алга

Л.Бямбажав
2022/06/17

Дугуй цагаан орчмыг хэрхэн тохижуулах талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр  "Иргэдийн цэвэр агаарт алхдаг гол газар бол Богд уул. Тиймээс орчны тохижилтын асуудлаар олон иргэнээс санал, хүсэлтүүд ирсэн. Энэ хүрээнд хувийн хэвшилтэйгээ ойлголцохгүй асуудал бол гарсан. Хуулийн дагуу явах ёстой гэдэгтээ санал нэг байгаа. Газар дээр нь танилцаад явж байх үед иргэдээс ая тухтай амрах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна гэдэг хүсэлтийн хүрээнд Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан. ААН-ийн төлөөлөлтэй ч бид уулзсан. Олон улсын мөргөлдөөн болон цар тахлын улмаас хүндрэлүүд гарсан нь үнэн. Нэг талаар хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж сонсох нь зөв ч нөгөө талдаа иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох ёстой. Үндсэн хуулиар олгосон суурь эрхийг хөндлөө гэж хүмүүс шүүмжилсэн. Гэхдээ бид хуулийн үндэслэл, заалтын дагуу ажиллагааг явуулсан. 


Үүн дээр хувийн хэвшил гомдолтой байгааг ойлгож байгаа. Гэхдээ иргэдийн 90 хувь нь энэ орчмын газарт тохижилт шаардаж байна. Би ард түмнийхээ талд байна. Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй. Хувийн хэвшилтэйгээ хамтраад яаж ая тухтай газар болгох уу гэдэг л чин хүсэл надад байна. Гэтэл намайг хардаж, сэрдэж их ярилаа, өнгөрсөн хугацаанд. "Энигма" компанийн захирал н.Мөнхбат захиралтай өчигдөр уулзсан.  Бид ойлголцож чадна гэж бодож байна. Шүүх ямар шийдвэр гаргана тэр дагуу л нөхөн олговрын асуудал явна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18