Д.Тогтохсүрэн: О.Балжинням, Д.Сумъяабазар нарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ, ингэж болохгүй

Л.Бямбажав
2022/06/17

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр нэр бүхий бөхчүүдэд цол нөхөн олгох заалт орж ирснийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн шүүмжлэв. 

Тэрбээр "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй.Ес давж түрүүлсэн арслан цолтой бөх аварга, ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав давах юм бол даян аварга болж байгаа юм. Харин аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол даян аварга, даян аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол дархан аварга болно гэж байна. Ингэж болохгүй.Бид ийм юм хийж болохгүй. Нэг л зарчим үйлчлэх ёстой. Ингэж хүнд зориулж, барилдааны амжилтыг бууруулж болохгүй.


Үүнийг Х.Баянмөнх гуай эрс эсэргүүцнэ. Жишээ нь, О.Балжинням аварга нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан болохоор даян аварга бол өгөх гэж байна. Гэтэл хоёр түрүүлсэн П.Бүрэнтөгс аварга цолтой л байгаа. Нэг түрүүлж, 3-4 үзүүрлэсэн Д.Сумъяабазарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ шүү. Нэг л зарчим үйлчилдэг байх ёстой" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18