Баяр наамдын хуульд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглохоор тусгажээ

Л.Бямбажав
2022/06/17

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.06.16/ хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажилласан юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат Байнгын хороонд танилцуулга хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслөө татан авсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн.

Ажлын хэсэг таван удаа хуралдаж, хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд болон холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 34 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёоллыг бэлтгэсэн гэлээ.

Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулахаас бусад үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж өөрчлөн найруулах, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг ”Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг” гэж,өөрчлөн найруулахаар саналын томьёолол боловсруулжээ.

Мөн төслийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10 дахь хэсгийг нэгтгэн “Улс, аймаг, сумын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг явуулна.” гэж найруулахаар тусгасан байна.

Түүнчлэн энэ хуулийн бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулахаар, бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн харвах эрхийг энэ хуульд заасны дагуу хасах, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох, Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдуулахдаа энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг саналын томьёоллуудыг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томёьоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18