“ЭВИЙН ХАДАГТАЙ ЭЭЖҮҮД” М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд дунд сургуульд байх үеэсээ л олны итгэлийг хүлээж, хариуцлагатай алба хашиж явсан гэнэ. Учир юу гэвэл, нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн тавдугаар ангид суралцаж байхдаа аж ахуйн даргаар сонгогдон, таван жил хариуцлагатай гүйцэтгэсэн талаар түүний ангийн багш Эрдэнэчимэг ярилаа. Тэрбээр 1982 оны төгсөгч Миеэгомбын Энхболд биеэ даасан, эв нэгдлийг эрхэмлэгч, удирдагч сурагч байсан хэмээн хүүхэд ахуй насны дурсамжаас нь сөхлөө. Миеэгомбын Энхболд эхнэр Ж.Туяацэцэг нар арван жилийн нэг ангийнхан. Түүний эхнэр сургуулийн сурагчдын зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж явсан гэнэ. Тэднийг сурагч үеэс нь мэдэх ангийн багш Эрдэнэчимэг Миеэгомбын Энхболд итгэл даах хүн хэмээн тодотголоо. Энэ сайхан дурсамж, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрөө танилцуулах "Эвийн хадагтай ээжүүд" уулзалтын үеэр хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, уухайн түрлэгээр хүч нэмсэн юм. Энэхүү уулзалтад монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллан амьдарч суугаа эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэхийн зэрэгцээ тэднийг төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюучимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав, Эрүүл мэдний сайд А.Цогцэцэг болон соёл, урлаг спортынхны төлөөлөл оролцлоо.

МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр: М.Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе


-Монголын ард түмэн Миеэгомбын Энхболдод олон жил итгэл, найдвар тавьж төрийн түшээгээр сонгож ирсэн. Энхболд дарга ч олон түмний итгэл найдварыг алдаагүй. Түүнийг Монгол Улсад танихгүй, мэдэхгүй хүн гэж байхгүй. Миний хувьд "Оюунтүлхүүр сан" төрийн бус байгууллагатай. Миеэгомбын Энхболд дарга байгууллагын минь үйл ажиллагааг дэмжиж тусалж байсан. Мөн миний хань Монгол Ардын Намын гишүүн. Тиймээс ханийнхаа дэмждэг, итгэдэг намыг би дэмждэг. Өнөөдөр Миеэгомбын Энхболдыг дэмжиж ирсэн олон сайхан ээжтэй хамт нэр дэвшигчийн уулзалтад оролцсондоо баяртай байна. Миеэгомбын Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе.

Д.Дорждулам: Эв эеийг хичээдэг хүн


-Би Миеэгомбын Энхболдыг мэдэхээр барахгүй эцэг, эхийг нь ч сайн мэднэ. Ээжтэй нь 1959 онд дээд сургууль хамт төгсч байлаа. Харин аав Миеэгомбо Монголын "толгой" эдийн засагч хүн. Харин хүү нь ажлыг багаас нь эхэлж өнөөдрийн албан тушаалд хүрсэн. Миеэгомбын Энхболд эв эеийг хичээдэг, хүнтэй сөргөлддөггүй зан чанартай. Мөрийн хөтөлбөрийг нь үзэхэд нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөсөө хамаагүй илүү байна. "Эвтэй Монгол-Ээлтэй төр" гэдэг чинь Монголын ард түмний хүсэн хүлээж байсан зүйл. Тиймээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

П.Мягмаржав: Эмэгтэйчүүд, гэр бүл рүү хандсан бодлого нь анхаарал татсан


-Би нийслэлийн тамгын газарт 20-иод жил ажиллаж байна. Миеэгомбын Энхболд даргыг хотын дарга байхаас нь сайн мэднэ. Тэр хотын дарга байхдаа нийслэлийн хүүхдүүдийн төлөө "Хүүхдийн ордон"-ы асуудлыг шийдвэрлэж өгч байсан. Энэ нь тухайн үед томоохон шийдвэр байлаа. Уг шийдвэрийн үр дүнд Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар зөвхөн нийслэлд байдаг байсан бол есөн дүүрэгт бий болж, өргөжин тэлсэн. Миеэгомбын Энхболд даргын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Мөн өөрийнх нь амнаас сонслоо. Эмэгтэйчүүд, тэр дундаа нийгмийн анхдагч болсон гэр бүл рүү хандсан бодлого нь миний анхаарлыг их татлаа. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна.

Э.Цэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 7 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 8 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 9 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 10 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 10 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 11 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 12 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 13 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 13 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 13 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 14 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 15 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 15 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна Өчигдөр
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр