Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимд шилжүүлж И-Монголиад нэвтрүүллээ

М.Төгөлдөр
2022/06/16

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн нэг төрөл бөгөөд жилд дундажаар 220000-240000 бүртгэл хийгдэж байна. Энэ нь улсын бүртгэл тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хэрэгжүүлж байгаа нийт бүртгэлийн нэлээдгүй хувийг эзэлж, иргэдийн хувьд хамгийн ихээр үйлчлүүлдэг бүртгэл юм.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, хүнд сурталгүй, үзүүлэх зорилгоор төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус байгууллагаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд улсын бүртгэлийн үйлчилгээг хөнгөвчилж, цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Энэ дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгох, иргэдийг шилжилт хөдөлгөөний бүртгэлд тухай бүр хуульд заасны дагуу бүртгүүлэх боломжийг хангах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.

Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр иргэний улсын бүртгэлийг 15 төрөлтэй байхаар зохицуулж, бүртгэлд бүртгүүлэх баримт бичиг, бүртгэлд бүртгүүлэх хугацааг тодорхой болгож, улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зохицуулалтыг тусгаж, цахимаар хөтлөх боломжийг бүрдүүлсэн.              Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу иргэн оршин суух газрынхаа бүртгэлийн нэгжид хандан шилжин ирсний буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлдэг болсоноор дотоодын шилжин суурьшигчдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт бий болгосон маш их ач холбогдолтой болсон.

Бүрдүүлэх баримт бичгийн хувьд ч зөвхөн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлдэг болсноор бүрдүүлэх баримт бичгийн тоо 2 дахин багасаж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зарчмын дагуу  өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ зэргийг мэдээллийн санд шалган, бүртгэл хөтөлж байна. Тэгвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож, хөнгөвчлөх дараагийн алхамыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Улсын бүртгэлийн байгууллага, Дэлхийн банкны Ухаалаг засаг төсөл болон   ОУШХБ, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээг тоон гарын үсэгтэй уялдуулж хууль тогтоомжид заасны дагуу цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем  /e-mongolia.mn/-ээр дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж байна.

Өөрөөр хэлбэл, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсэг ашиглан шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18