Гадны улс руу явах хүсэлтэй гурван хүн тутмын нэг нь визийн залилангийн хохирогч болдог

Н.Мижидмаа
2022/06/15

”Солонгос руу аялах цорын ганц визгүй аялалд урьж байна”

Та ийм зар уншаад юу бодох вэ? Энэ асуултыг өөрөөсөө заавал асууж үзээрэй.

Ийм заранд хууртаад визийн залилангийн гэмт хэрэгт өртсөн 217 иргэн байна. Энэ гэмт хэргийг ах дүү 2 нийлж хийсэн бөгөөд 625 сая төгрөгийг дээрх иргэдээс залилж авчээ. Тэд дараах зарыг цахим орчинд байршуулсан.

 “БНСУ-н цорын ганц визгүй аялах боломжтой аялал жуулчлалын чөлөөт бүс нутаг үзэсгэлэнт Чэжү арлын аялал, нууцлаг байдлаараа алдартай "Чөтгөрийн зам" , халуун өдөр таныг сэрүүцүүлэх Мөсөн музей, 3D зургийн хүрээлэн, морин цирк үзэж, далай дээгүүр хөлөг онгоцоор аялан, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах замаар ажил хөдөлмөр эрхлүүлнэ байдлаар хүссэн бүхнийг тань цогцлоосон 4 шөнө 5 өдрийн гайхалтай аялалдаа урьж байна” гэжээ.

 Дээрх зарын дагуу 3,4-р хороололд байрлах оффис дээр нь очсон иргэдэд өөр компаниудын зохион байгуулсан аялалын зураг, дүрс, видео үзүүлж гэрээ байгуулаад визны хураамж, зуучлалын хөлс, тийзны мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөгийг бэлнээр авч, хуурамч аялалын гэрээ байгуулан, улмаар онгоцны билетийн кассуудад нислэгийн тийз захиалан, бүр товлосон өдрөө нисэх онгоцны буудал дээр хүмүүсээ цуглуулдаг. Онгоц нисэхийн өмнөхөн хүмүүс дээр ирж: Цаад Солонгос талын аялалын компани аялалын өдрийг хойшлууллаа, тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо гэж тараах замаар мөнгө луйвардаж байжээ.

-Солонгосын элчин сайдын яамны ажилтны нэрийг барьж визний залилан хийжээ-

Монгол улсын төрийн албанд ажилладаг байсан У.Ч гэгч нь Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан 46 иргэнээс 725 сая төгрөг залилжээ. Тэрээр хүмүүст шууд дипломат ногоон пасспорт гаргаж, Солонгос болон бусад орон руу визагүй аяаж болно гэж ойр дотныхоо хүмүүсийг итгүүлэх замаар хэргээ үйлджээ.

 -Эгч дүү хоёр нийлж “Америк, Шинэ Зеланд, Австрали, Англи, Канад” улсын виз гаргана гэж 1,7 тэрбум төгрөг залилжээ-

Монгол Улсад бизнесийн зөвөлгөө өгөх зөвшөөрөлтэй компанийг төрсөн эгч дүү болох Нараа, Сараа хоёр нийлж байгуулаад тус компаниараа “Америк, Шинэ Зеланд, Австрали, Их британи /Англи/, Канад” гэх мэт улсын визэд оруулж, найдвартай виз гаргаж өгнө, их дээд сургуулийн тэтгэлэг олж өгнө гэж худал мэдээлэл тараан 4 жилийн хугацаанд  150 иргэнээс нийт 1,7 тэрбум төгрөг залилжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 12 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 14 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 14 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 16 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 16 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 17 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 19 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28