Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулах эсэхийг МАН-ын олонх шийдвэрлэнэ

Л.Бямбажав
2022/06/13

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулсан ч тэрбээр өнөө хэр суудалтайгаа зууралдсаар буй. Эцэстээ бүлгийн гишүүд нь  УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьж асуудлаа шийдүүлэхээр хандсан. Тодруулбал,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар энэ оны тавдугаар сарын 18-нд  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

 Уг хуулийн төслөөр "Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.” гэж нэмэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл,  "Бүлгийн даргыг чөлөөлөх асуудлыг гишүүдийнх нь олонх нь дэмжсэн тохиолдолд уг саналаа УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын дарга тухайн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна гэсэн үг. Өнгөрсөн намраас хойш УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд саналаа УИХ-ын дарга хүргүүлсэн ч Г.Занданшатар дарга саналыг нь УИХ-ын индэрээс уншиж танилцуулахгүй  гацаасан учраас ийн хуулийн төсөл өргөн барихад хүргэсэн. 

Тэгвэл дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт харъяа байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Д.Ганбат гишүн УИХ-ын даргатай нутаг, ус нэгтэй нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар МАН-ынхантай нэлээд ойр ажиллаж байгаа учраас Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах хуулийн төслийг МАН олонхоороо дэмжихгүй байхыг ч үгүйсгэхгүй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18