Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

М.Төгөлдөр
2022/06/12

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр болж,  Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн.  

Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд таван бүлгийн 22 дэд бүлэгт нийт 984 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн байдлаар дээрх төсөл хөтөлбөрүүдийн 62.3 хувь нь биелээд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан. Тэрбээр 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг танилцуулсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 24 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид танилцуулж, санал авсан гэдгээ тодотгосон юм. Мөн УИХ-ын дөрвөн гишүүн, НИТХ-ын 10 төлөөлөгч, нутгийн захиргааны 33 байгууллагаас санал ирүүлжээ.  Нийт давхардсан тоогоор 500 орчим санал тусгасан байна.

2022 оны газар зохион байгуулалтын тодотголд  гурван бүлэг, 13 дэд бүлэг, 406 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд харьяалах хэлтэс албадаас 29 байгууллагаас 50 байршилд газар эзэмшүүлэхийг хүссэн  санал хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу 31 байршилд 1307 га газрыг эзэмшүүлэх санал оруулсан байна. Түүнчлэн нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зургаан дүүргийн 16 байршлын 4.18 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон газрын мэдээллийн санд бүртгэх, авто зам, замын байгууламжийн зориулалтаар 15 байршилд 1.78 га газрыг, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэхээр 10 байршилд 17.2 га газрыг  төлөвлөгөөнд тусгах зэрэг санал оруулсныг Зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулахыг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18