“Талын салхи” наадамд 500 гаруй тамирчид, мото сонирхогчид оролцлоо

М.Төгөлдөр
2022/06/12

“Талын салхи” олон улсын мото фестиваль үргэлжилж байна. Мото спорт сонирхогч, тамирчдын хувьд төдийгүй нийслэлчүүдийн хувьд үзүүштэй сонирхол татсан эл наадамд дотоодын 500 гаруй, ОХУ-ын зуу орчим мотоциклчид оролцсон байна. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фестивалийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий даяар хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхлоор нэгддэг болсон. Авто спорт, мото спорт, ууланд алхдаг хүмүүс,  аялагчид гэх мэтээр. Энэ бол аялал жуулчлалын нэг хэсэг. Нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох бидний зорилготой энэхүү наадмын зорилго нэг байгаа нь сайшаалтай. Улаанбаатар хотын шинэ өнгө үзэмж, орчин цагийн залуусын нэгэн шинэ хэв маяг болж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг  нийслэлийн удирдлагууд үргэлж дэмжсээр ирсэн. Тиймээс ч сүүлийн саруудад Сүхбаатарын талбай хөл ихтэй байгаа. Цаашид ч залуусаа дэмжсээр байх болно” гэсэн юм.

Энэ удаагийн наадмын онцлогийн талаар оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын  дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй:

-Монголынхоо нийт мотоцикл сонирхогчдодоо “Талын салхи” фестиваль зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Зургаа дахь удаагийн “Талын салхи” фестиваль өргөн хүрээнд болж байна. Нийслэлийнхээ төв талбайд цуглаад нийт нийслэлчүүддээ “Талын салхи” гэж ямар наадам байдгийг таниулахын дээр Монголд мотоциклийн хөгжил ямар түвшинд байгааг, ямар ямар гоё мотоцикл байдгийг тайлагнасан сайхан наадам болж байна. Монголд нийтдээ 50 орчим мото клуб бий. Ингэж клуб нэгдэл олон болсон нь маш их ач холбогдолтой. Мото клубийнхэн маань сайн үйлсийн аянд их оролцдог. Богд ууланд түймэр гарахад клубээрээ очиж унтраалцаж байсан. Нийгмийн эмзэг давхаргынханд мөн тусалдаг. Машины сонирхогчид ч нийгмийн төлөөх аянд идэвхтэй оролцдог. Зөвхөн манай “Монголын чопперчин ахан дүүс” клубт л гэхэд 40 гаруй мотоциклтэй залуус бий. Дэмжигчдийг тоолбол зуу хол давна. Бид клуб тус бүрээрээ ижил хантааз өмсөж, энгэртээ клубийн лого, оролцсон фестивалийнхаа энгэрийн  тэмдгийг зүүж явдаг.

Hunnu Women Riders” клубийн гишүүн Г.Болорцэцэг:

-Эмэгтэйчүүдийн мото клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Мото спорт сонирхогч эмэгтэйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Мото спорт бол маш гоё спорт. Мотоцикл унаснаар ажлын стресс тайлагдана, маш таашаалтай спорт. Олон улсын фестивальд хоёр дахь жилдээ оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна гэсэн юм.

Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог  юм. “Талын салхи” фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18