Б.Бат-Эрдэнэ: НЗД-ын эрхэм зөвлөхөө би хууль зөрчихгүй, хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй

Л.Бямбажав
2022/06/10

НЗДТГ-аас Богдхан уулын Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг албандан буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар өнөөдөр /2022.06.11/мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тэрбээр "Дархан цаазат, тусгай хамгаалалттай цогцолборт газарт үе үеийн Байгаль орчны сайд нар замбараагүй газар олгосон. Тэгэхээр одоо хэн хэгний бурууг хайхгүйгээр байгаа газраа нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө тохижуулна. БОАЖ-ын сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүл, ажлаа хий. Ширээнийхээ ард нуугдчихаад суугаад байж болохгүй. Энэ газар бол улсын газар. Хууль бусаар ашиглаж байгаа асуудал дээр нийслэлтэй хамтран ажиллах ёстой болохоос хувийн өмчийг хамгаална гээд сууж байж болохгүй. Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авсан зүйл байх ёстой" гэсэн юм. 

Тэгвэл дээрх мэдээлэлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариу тайлбарыг сошиал хуудастаа бичжээ. Тэрбээр " Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх гэж Munkh-Erdene Dembereltseren Харамсалтай. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс хэрэгжсэн хэвээр гэдгийг хэлье.

Дунд голын сав газарт Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас. Мөн үүнд оролцсон авлигачдаа хуулийн байгууллагад шалгуул. Голын хамгаалалтын онцгой бүсэд хууль зөрчин газар олгосон захирамжаа цуцал гэсэн шаардлагыг 60 хоногийн өмнө хүргүүлсэн. Яагаад 60 хоног таг байв? Яагаад 60 хоногт хуулийг уландаа гишгэгчид 3-4 давхар байшин барьж амжив? Хуульд нийцсэн, шударга хариулт хүсье.

Мөн БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин бүхий орон сууцны хороолол, хаус хотхон барих зөвшөөрлийг Нийслэл олгох замаар өнөөдрийн байдалд хүрсэн. БОАЖЯ нь эдгээр зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар Дархан цаазат Богд уулаа хамгаалах шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон
2. Богд уулын хамгаалалтын бүсийг 5562га газраар тэлж нэмж газар олгох боломжийг хуулийн дагуу хаасан
3. Богд уулын зүүн талыг газар олголтыг цуцалж ногоон хэрэм байгуулах шийдвэр гаргасан
4. Туул голын урд хөвөөгөөр олгосон газруудын эрхийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн
5. Уугуул иргэдийн асуудлуудыг шийдвэрлэсэн зэрэг

Иймд хуулийн хүрээнд идэвхи санаачлагатай хамтран ажиллаж бодит үр дүн гаргахыг Нийслэлийн Засаг даргын эрхэм зөвлөхөөс хүсье" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18