УИХ-ын чуулганыг завсарлуулж, гишүүд тойрогтоо ажиллана

Л.Бямбажав
2022/06/10

УИХ дахь МАН-ын бүлэг ирэх Даваа гаригт бүлгийн хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сэдэв, чиглэл, түүний үндэслэл, орон нутагт ажиллах удирдамжийн талаар гишүүддээ  мэдээлэл чиглэл өгөхөөр төлөвлөжээ.  

Тодруубал, эрх баригч МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн дунд санал асуулга явуулахаар болсон. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын гишүүд энэ сарын 18-ны өдрөөс эхлэн долоо хоног тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх юм байна. 

Сануулахад, улс төрийн намууд өчигдөр /2022.06.09/ Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. 

Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл уг “тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн гэсэн үг.  Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш улс төрийн намуудын төлөөлөл 7-8 удаа уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, саналуудаа нэгтгэсэн.

Зарим улс төрийн нам жагсаал цуглаан зохион байгуулж, тодорхой санал гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцээд улмаар МАН-ын бүлэг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээсээ асуух нь зөв гэж улс төрийн шийдвэрээ гаргасан. 

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийгдэнэ. Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллана гэдэгт санал нэгдсэн билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18