Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ

Л.Бямбажав
2022/06/10

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.1-122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 108.6-118.3 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

 “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 118.3 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 10.7 хувиар, “WTI” төрлийн газрын тос 7.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ-д коронавирусын хөл хориог зөөлрүүлсэн, мөн Европын холбоо ОХУ-ын эсрэг газрын тосны импортын хоригийг батлах гэж байгаа зэрэг мэдээллээс үүдэн даваа гарагт нэг баррель газрын тосны үнэ 121 ам.доллароос давж, сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ.

"Шанхай хотод коронавирусын хөл хориог сулруулж байгаа нь Хятадад газрын тосны эрэлт дахин өснө гэсэн хүлээлтийг бий болгож байна" гэж Commerzbank-ийн шинжээчид дурджээ. Шанхай хот 2 сар үргэлжилсэн хөл хориогоо зогсоож байгаагаа зарласан бөгөөд лхагва гарагаас Хятадын томоохон хотуудын хөл хөдөлгөөн хэвийн болж шатахууны болон газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Европын холбооны удирдагчид 2022 оны эцэс гэхэд ОХУ-аас авах газрын тосны импортын 90 хувийг танахаар тохиролцож, 3 сарын өмнө Украиныг эзлэн түрэмгийлснээс хойших ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар болсон нь газрын тосны үнэ өсөх гол хүчин зүйл болж байна.

АНУ болон Европт автобензин, дизель түлш болон онгоцны түлшний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Оросын газрын тосонд хориг тавих арг хэмжээ нь хязгаарлагдмал байгаа түүхий эдийн зах зээлийг чангатгаж болох юм. Барууны орнууд Оросын газрын тосны эсрэг авсан хориг арга хэмжээний цаана Энэтхэг улс Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр их хэмжээгээр худалдан авсаар байна.

Today TV, Reuters, Refinitiv Eikon зэрэг мэдээллийн эх сурвалжууд Энэтхэг улс энэ оны 2 дугаар сараас хойш Оросоос 34 сая баррель газрын тосыг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн гэж мэдээлсэн байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК+ орнуудын холбоотнууд пүрэв гарагт болох хурлаар 7 дугаар сарын олборлолтоо өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтална гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

 (Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.comwww.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 40 минутын өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 51 минутын өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 3 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 3 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 4 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 5 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 5 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 6 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 7 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 7 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 2026/03/28