Нэгжлэг: ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар олдлоо

Л.Бямбажав
2022/06/10

Хуулийн байгууллагааас Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа билээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр,  тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 09-ний өдөр нэгжлэг хийсэн. 

Тодруулбал, 1000 тонн буюу 10 автомашин нүүрсийг бүртгэхгүйгээр нууцаар гаргасан хэрэгт Гашуун сухайтын Гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн хоёр офицер, цагдаагийн албан хаагч З нар оролцсон байж болзошгүй тул  шалгагдаж байна. Өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан  Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам доллар гэрээс нь олджээ. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс авдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК -д монгол талын гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа аж.

 Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа нь 2021 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон.  Тэрбээр Монголбанкинд олон жил ажилласан.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:

  • 2002-2007  Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
  • 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
  • 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2007-2008 он  Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
  • 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
  • 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
  • 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирлаар тус тус ажилласан. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18