Б.Пүрэвдорж: Нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийн өмчийг дээрэмддэг буруу жишгийг тогтоох нь

Л.Бямбажав
2022/06/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Сүүлийн үед төр сошиалаар асуудалд ханддаг нь хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтныг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөс бусдыг явуулах боломжтой. Харин аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Өөрсдөө аялал жуулчлал явуул гэж тэнд зөвшөөрөл өгчхөөд буцаагаад дээрэмдэж авч байгаа нь  буруу зүйл. Эндээс харахад төр олон зүйл рүү төр дайрч орлоо. Төр Хөтөл рүү дайрч орсноос болж цемент гаргахаа байчихсан. Хөгжлийн банкнаас зээл авсан "Бэрэн"-ийн асуудал юу болов. Махны асуудал байна. Экспортод цөөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүн багтдаг. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд энд давхар хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй. Чанартай мах байгаа. Үүнийг экспортолбол 100 гаруй мянган ам.долларын орлого олох боломжтой. Энэ махыг хэрэглэдэг монгол хүн байхгүй.  Гэтэл төр нь оролцоод хаачихлаа. Ингэж сошиалд автаж төр засгийн үйл ажиллагаа явагдана гэдэг буруу, хариуцлагагүй. Цаашдаа бүх зүйлийг та нар социализм руу буцаагаад аваач л даа. Хамаг орлого олдог бизнес рүүгээ төр ороод байвал эцэстээ ямар ч орлогогүй болох байдал руу очно шүү. ТӨК-иудаас өнөөдөр хоёрхон компани л ашигтай ажиллаж байна, бусад нь бүгд алдагдалтай ажиллаж хулгай үүрлэсэн. Хувийн хэвшлээ дээрэмддэг буруу жишгийг нийслэлийн удирдлагууд тогтоож байна. Хувийн хэвшлээ УИХ хамгаалах ёстой" шүү гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18