Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт, хугацаа сунгах хүсэлтүүдийг цахимаар авдаг болно

Л.Бямбажав
2022/06/10

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна.

Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо.

Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж, паспортод тэмдэглэгээ хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандах боломжтой.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтийг биечлэн ирж мэдүүлдэг байсныг халж байна. Ингэснээр түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө цахимаар (https://immigration.gov.mn/mn/visa-extension/) хүсэлтээ ирүүлж, байх хугацаагаа сунгуулах боломж бүрдлээ.

Цахим үйлчилгээг https://immigration.gov.mn цахим хуудсаар авах боломжтой бөгөөд хүсэлтээ ирүүлэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГИХГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18