ТАЗ дэргэдээ ёс зүйн зөвлөл байгуулж улс төрийн албан тушаалтнуудыг хянана

Л.Бямбажав
2022/06/10

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.06.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ц.Идэрбат,  Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлж, дэмжсэн дэмжээгүй талаараа санал хэлсэн.

    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, 25 жилийн өмнө боловсруулж байсан төслийн суурин дээр уг хуулийн төслийг боловсруулсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөл байгуулж ажиллуулъя гэдэг гол зохицуулалт  оруулсан эхний алхамыг зөв гэж бодож байна гэв. Мөн тэрбээр, ёс зүйн алдаа гаргасан асуудалд сахилгын хариуцлага  хүлээлгэдэг тул цаашдаа сахилгын хороо, сахилгын зөвлөл гэж явбал зөв ойлголт болно гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсад хэрэгжиж буй 400 гаруй хуулийн бүх заалтыг төсөлд тусгасныг дурдаад шинэлэг зохицуулалт гэвэл төрийн  бүх байгууллагын дэргэд  ёс зүйн зөвлөл байгуулна гэсэн ганцхан заалт байгааг онцлов. Мөн төсөлд Төрийн албаны зөвлөл дэргэдээ ёс зүйн зөвлөл байгуулаад улс төрийн албан тушаалтнуудыг хянахаар тусгажээ. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Төрийн албаны зөвлөл хянах байгууллага нь биш. Энэ нь Үндсэн хуульд заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэр дэвшүүлдэг, Ерөнхий сайд нь томилдог, улс төрийн  хариуцлага тооцдог албан тушаал. Үүнд Төрийн албаны зөвлөл оролцож, огцруулах дүгнэлт гаргавал Үндсэн хууль зөрчих болно. Өөрөөр хэлбэл, зарчим, хэм хэмжээ бусад зүйлтэй нийцэхгүй байгаа тул төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. 

 Ингээд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18