С.Амарсайхан: Бусдын өмчийг шинэ, хуучнаар нь ялгаварлаж буулгах эрх нийслэлд байхгүй

Л.Бямбажав
2022/06/08

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундаж, өнгө үзэмжгүй болсон гэх шалтгаанаар нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан. Ингэхдээ тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Богдхан амралтын баазад урьдчилан мэдэгдэлгүйгээр албадан буулгасан асуудлаар шүүхэд хандаад байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд "Бусдын өмчийг хамгаална" гэж заасан атал төрийн байгууллага нь ийн хандсанд шүүмжлэлтэй хандаж буй. 

Тиймээс уг асуудлын хүрээнд Шадар сайд  С.Амарсайханы байр суурийг тодрууллаа. 


Тэрбээр "Холбогдох байгууллагаас зөвшөөрлөө аваад барьсан бол хувийн өмч. Шинэ ч бай, хуучин ч бай, хаус, гэрийн аль нь ч байсан хувийн өмчид хуулийн дагуу л хандах ёстой. Хотын дарга хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байх гэж бодож байна.

 Нарийн учрыг би мэдэхгүй. Шүүхийн шийдвэргүйгээр, хууль эрх зүйн баримт бичиггүй  халдаж байгаа бол тэр байж болохгүй асуудал. Бид чинь ардчилсан улс, хуулиар хүн өмчөө олж авах, хамгаалах эрх нь нээлттэй.   Одоо ч бид хүний эрхийг хангах бизнес аж ахуй нэгжээ дэмжих тухай ярьж байгаа.  Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнес аж ахуй нэгжээ дэмжээд явах Засгийн газрын бодлого ч  бий.

Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байх. Хэрэв хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол, шүүхийн шийдвэр нь юу гэж гарсан юм, буулга гэсэн юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хуулийн дагуу эзэмших, өмчлөх, худалдах, шилжүүлэх ётой шүү дээ. Бусдын өмчийг буулгах, нүүлгэх тухай асуудал Монгол Улсын хараат бус шүүхээр л шийдвэрлэгдэнэ. Зөвшөөрлийг нь цуцлах гэж байгаа бол эхлээд сонсох ажиллагаагаа хийх ёстой. Мэдэгдэх ёстой, хуулийн дагуу л явах ёстой асуудал" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18