ЦЕГ: "Эм Ди Си Пи" компанийн агуулахад "ХКҮ"-ийн шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн

Н.Мижидмаа
2022/06/08

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: Эмээлтэд үйл ажиллагаа явуулаг "Эм Ди Си Пи" гэх махны үйлдвэрт байсан маханд хольсон байж болзошгүй цардуулаас "Формальдегид" бодис илэрсэн учраас гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Зургаадугаар сарын 02-нд НПГ-аас Эрүүгийн хуулиар эрүүл ахуй эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх мөн Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэх үндэслэлээр тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж УЕПГ-аас ЭЦА-нд харьяалал тогтоон ирүүлснийг өчигдөр ЦЕГ-аас хэргийг хүлээн авсан. Мэдээлэл гарсан даруйд хүнсний аюулгүй байдалд МХГ-аас энэхүү асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шалгасан. Энэхүү хэргийг ЦЕГ-аас ажиллагаанд мөрдөн шалгах ажил явуулсан. "Эм Ди Си Пи" компани нь БНХАУ- руу мах экспортлох зөвшөөрөлгүй, агуулахад нь хонь ямааны 234,8 тонн мах байсан. Тус компанийн агуулахад "ХКҮ"-ийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн. Өнөөдрийн байдлаар тухайн компанийн агуулах битүүмжлэлтэй байна. Тухайн байгууллагын агуулахад "ХКҮ" компанийн хаяг, шошготой мах байсан учраас аль алиныг нь шалгах шаардлагатай болсон. Тиймээс бид өчигдөр "Эм Ди Си Пи" комданийн оццис, захирлын гэр,  "ХКҮ" компанийн оффис, захирлыг прокурорын зөвшөөрөлтэй шалгасан. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18