Дундговь аймгийн Өндөршил сумын уяачид наадмаар зөвхөн Монгол зургаан насны адуугаар уралдана гэж 100 хувийн саналаар нэгджээ

Н.Мижидмаа
2022/06/08

Дундговь аймгийн Өндөршил сумын уяачдын холбооны хурал зөвлөгөөн 6 сарын 4-ний өдөр уяачдын 100 хувийн саналаар  болж  үндэснийхээ наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах шийдвэрийг гаргажээ.


 Шил адуу, Шилийн борнууд, Шилийн Гүр адуугаараа алдартай Өндөршилчүүд  үндэсний морин уралдаан, монгол адуу, үндэсний соёлын өвийг хамгаалж хойч үедээ өвлүүлэн малчин уяачдынхаа эрх, ашиг сонирхлыг ханган үндэсний морин уралдаанд шударга өрсөлдөх зарчмыг хангах зорилготой аж. 

 Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан адууны угшилийн генетик тогтоцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлэн хийж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр 2019 онд бие даасан омог болон батлагдсан юм.


Энэ жил Өндөршил сумынхан нэг түм гаруй адуун сүрэг, Монгол Улсад бүртгэлтэй омог адууныхаа баяр, аймгийн зүүн бүсийн наадмаараа зөвхөн монгол адуугаар  уралдаж уяачийн ёс зүй, жудгийг эрхэмлэн морьтой наадахаар шийджээ.

Тус сумын уяачдын зөвхөн монгол адуугаараа уралдах шийдвэрийг зэргэлдээх аймаг сумдынхан талархан хүлээн авч байна.

Мөн энэ оны тавдугаар сард болсон малчдын зөвлөгөөндөө бүгд морьтой оролцсон адуун өв соёлоо өвлөн уламжлагч нутгийнхан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18