Б.Пүрэвдорж: Дарга нарынхаа хаусыг буулгаж чадахгүй байж шавар гэрүүдийг буулгасан нь нөгөө л дабль стандарт

Л.Бямбажав
2022/06/07

Богдхан амралтын баазыг нураах шийдвэрийг хотын дарга гаргасан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр  "Хувийн хэвшил рүү хэт ихээр түрэмгийлэх, компаниудыг хураан авах, бизнес булаан авах зүйл өнөөгийн Засгийн газрын үед, эрх баригчдын үед  хэрээс хэтэрч байна. Тэр хувийн хэвшил очоод дураараа гэр бариагүй байх . Тэнд газар ашиглах ч юм уу? эзэмших ч байдаг юм уу? зөвшөөрөл өгсөн байж таарна. Тэр хүрээндээ аялал жуулчлалын үйл ажиллагаанд зориулан гэр бариад ажлаа хийгээд явж байж. Хотын захиргаа ч юм уу? засгийн газар ч юм уу? зөвшөөрөл өгдөг. Нөгөө хэсэг хүмүүс нь үгүйсгэж хураадаг ийм тогтолцоо байх ёсгүй. Хэдийгээр МАН-ынхан энэ зөвшөөрлийг өгсөн ч гэсэн МАН-ынхан тэрийг буцаагаад хураан авах ёс байхгүй. Сүүлийн үед төр бизнест оролцдог зүйл хэрээс хэтэрлээ. Төрийн өмчийн компаниуд асар их болсон. Түүнд нь дарга нарын ашиг сонирхол хэт их ордог болсон. Дээрээс нь дарга нарт нөлөөтэй, хуулийнханд нөлөөтэй хүмүүс хамгийн их ашигтай тээврийн бизнесийг хийж байна. Хувийн хэвшил рүү хэт ихээр түрэмгийлэх, компаниудыг хураан авах, бизнес булаан авах зүйл өнөөгийн засгийн газрын үед өнөөдрийн эрх баригчийн хувьд хэрээс хэтэрч байна. Богд уулын аманд аялал жуулчлалын зориулалтаар л газар олгосон байж таараа. Гэтэл тэнд хаусууд барьсан байна. Тэнд дарга нар сууж байгаа. Дарга нарын байшинг буулгахгүй шүү дээ. Ийм дабель стандарт байж болохгүй байхгүй юу даа. Өнөөдөр хэн нэгний гэрийг буулгаж болно. Маргааш чиний бизнесийг булаан авна, чиний гэрүүдийг буулгах тийм л зүйл болно шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18