ХУД-ийн иргэн Н.Даваажавд газрынх нь гэрчилгээг гардууллаа

Л.Бямбажав
2022/06/03

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой санал гомдлыг ирүүлээд байсан юм. Иргэдээс ирсэн энэхүү санал, гомдлын дагуу газрын асуудлыг шалгах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй БОАЖЯ-наас байгуулан ажлаа эхлүүлээд буй.

Иргэдийн төлөөлөл, ХУД-ийн 11-р хорооны Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны мэргэжилтнээс бүрдсэн уг ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт иргэдийн төлөөллийн хамт газар дээр нь очиж ажиллах үеэр тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын гэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн буулгасан гэх асуудал хөндөгдсөн билээ. Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь биечлэн ажиллаж, тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын газрын асуудлыг шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.


Өнөөдөр энэхүү асуудал эцэслэн шийдэгдэж, өндөр настан Н.Даваажавд газрын гэрчилгээг БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ албан ёсоор гардууллаа. Газрын гэрчилгээгээ гардан авсан Н.Даваажав болон ХУД-ийн 11-р хорооны иргэдийн төлөөлөл хэлэхдээ , цаашид энэ мэт маргаантай газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараатай, шийдвэртэй алхмуудыг хийж, төр нь иргэнээ сонсдог, иргэн нь төрөө хүндэтгэдэг байхыг хүссэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18