Махны холбоо: Хэдхэн үйлдвэрийн асуудлыг бүгдэд нь нялж, махны салбарынхныг дампуурал руу оруулж байна

Л.Бямбажав
2022/06/03

Монголын махны холбооны гишүүн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат: Монголын махны холбоонд нийт 65 үйлдвэр байдаг. Махыг дотоодод болон экспортод гаргаж байна. Ингэхдээ түүхий хөлдүүгээр болон дулааны аргаар боловсруулж байна. Манай холбооны гишүүн үйлдвэрүүд долоо хоног тутамд бүтээгдэхүүнээ шинжилгээнд  оруулдаг. Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий газар, махны холбооноос үе үе хяналт шалгалтыг хийдэг. Экспортын үйлдвэрийг шалгаруулахдаа тухайн орны шинжээчид ирж нэг бүрчлэн үзэж гэрээ хэлцэл хийдэг. Хятад руу дулааны аргаар боловсруулалт хийсэн махыг экспортолдог. Дулааны боловсруулалт гэдэг нь махыг яснаас нь салган чанаж, савлан гаргадаг. Ингэж гаргахдаа мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн лабораторийн бүх шинжилгээг хийж гаргадаг. Гэхдээ Хятадын хил дээр хатуу шинжилгээг давж ордог. Үүний тод жишээ нь манай дулааны боловсруулалт хийсэн мах БНХАУ-ын хил дээр хийсэн шинжилгээ махандаа биш савалгаандаа янз бүрийн ковидын вирус байна гэх үндэслэлээр өнгөрсөн жилийн зургадугаар сарын 20-оос хойш нэг ч кг мах гараагүй.  Хуучин махны үйлдвэрүүдийг нарийн шалгадаг журам байсан. Гэвч Мал эмнэлгийн хууль, мал амьтны эрүүл мэндийн гарснаар махны үйлдвэрүүдийг шалгадаг хууль, журмыг хүчингүй болгосон. Энэхүү журам хүчингүй болсныг далимдуулж зарим үйлдвэр ийм асуудал гарч байна.

“Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Л.Болор:  Эх сурвалж гэх хүний мэдээллээр олон компани, ажилчид, харилцагчдын эрх ашиг хөндөгдөж байна. Энэ үйлдвэрүүд нь 20, 30 жил үйл ажиллагаа явуулсан унаган үйлдвэрүүд байгаа. Эдгээр компаниуд нь ISO22000, FSSC22000 зэргийг зөвхөн дотоодын мэргэжлийн хяналтад шалгуулж тэнцээгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар шалгуулсан. Бид долоо хоног тутам биш өдөр тутамдаа түүхий эдээс эхэлж, эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэлийн явцад дээж авч 100 гаруй төрлийн шинжилгээнд оруулдаг.  Иймд бид эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар ч эргэлзээгүй байдаг шүү. Хэдхэн үйлдвэрийн асуудлыг бүгдэд нь нялж, махны салбарынхныг дампуурал руу оруулж байна. 

Буруу ташаа мэдээллээс болж борлуулалт багасаж, хэдэн зуун ажилчдын цалин буурлаа.  Хүнд цагт биднийг дэмжиж буруу ташаа мэдээллээ зогсоож өгөхийг хүсье гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18