Ж.Ганбаатар: ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниуд ядаж нийслэл тойрсон хурдны зам, гүүр баримаар байна

Л.Бямбажав
2022/06/03

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

2010 оноос хойш УИХ-ын тогтоолоор концессийн ажил явж байсан. Өнөөдрийг хүртэл Төр, хувийн хэвшлийн түншлэлээр  барьж, ашиглаад шилжүүлсэн төсөл хөтөлбөр хэрэгжсэн нь бага. Үүнийгээ сайжруулах гэж хуулийн төсөл оруулж ирлээ гэж ойлголоо. Хувийн хэвшлийг энэ ажилд хэрхэн татан оролцуулах вэ, итгэлийг өгөх вэ, Засгийн газар баталгаа гаргах юм уу, хуулиар ямар хамгаалалтаар төр хувийн хэвшлийн хүрээнд энэ ажил явах вэ гэдэг нь хамгийн чухал. Түүнээс биш Засгийн газар өөрийнхөө хийх гэж байгаа үйлчилгээний ажлыг өөрийнхөө дарамтнаас багасгаад, сургууль цэцэрлэгийг хувийн хэвшлээр бариулчихъя, тэр үйлчилгээг нь хувийн хэвшилд өгчихье гэсэн санаатайгаар энэ хууль явбал маш буруу.


Миний санаа зовоод байгаа зүйл нь олон нийтийн зориулалттай дэд бүтцүүдийг төр, хувийн хэвшлийн хүрээнд зөв явуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, Хэрэглэгчээс тодорхой төлбөрийг аваад ашиглаад, тодорхой хугацааны дараа төрд үнэгүй буцааж өгсөн тохиолдолд хувийн хэвшлийг яаж  хамгаалах вэ гэдэг асуудалд хуульд маш дутмаг байна. Үүнд тодорхой баталгаа хэрэгтэй.Гишүүд ч асууж байна. 

Хоёрдугаарт, санхүүжүүлэх схемийн хувьд хэрэглэгч төлөх, төрөөс санхүүжүүлэх, холимог гэсэн санхүүгийн гурван тогтолцоо байгаа. Хэрэглэгч төлөх гэдгийг ойлгож байгаа. Төрөөс санхүүжүүлнэ гэдэг чинь бариад шилжүүлнэ гэдэгтэй ав адилхан сонсогдоод байна. Тэгэхээр төрөөс санхүүжилнэ гэдэгт нь  хуульд хугацааны хаалт хэрэгтэй. Үүнд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол хувийн хэвшлийн итгэлийг төрүүлэх нь чухал юм шүү. ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниуд концесст оролцож нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядаж нийслэл тойрсон хурдны зам, гүүрийг баримаар байна. 

Гадны орнуудад хувийн хэвшил нь ямар их зам, гүүр барьсныг бүгд л мэдэж байгаа. Ингэхийн тулд хувийн хэвшилд хийх сонирхлыг нь  төрүүлж, оролцуулж мөн баталгаа, хамгаалалт байх хэрэгтэй" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18