Хотын дарга “Парис – 2024” зуны Олимпын наадмын багийг ахална

Л.Бямбажав
2022/06/03

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Парис–2024” зуны Олимпын 33 дугаар наадмын багийн ахлагчийг томилох тухай тогтоолыг танилцуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монгол Улсаа төлөөлөн Олимпын наадамд оролцох багийг ахлах хүндтэй үүргийг хүлээлгэлээ. Олимпын наадмын багийн ахлагч нь тамирчдын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, амжилттай оролцуулан, үр дүнг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын даргын хувьд Монгол Улсын нэрийг түүхэнд үлдээх хүндтэй үүргийг хүлээсэндээ баяртай байна. “Парис – 2024” зуны Олимпын наадамд төрийн далбаагаа олон удаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэхийн төлөө хичээх болно” хэмээлээ. Тэрбээр тамирчин ахуй үедээ “Атланта – 1996”, “Сидней – 2000” Олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байв.

Мөн үеэр Хотын даргад МҮОХ-ны дээд шагнал "Алтан-Од" одонг гардуулан өглөө. "Алтан-Од" одон нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүст МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр гардуулдаг дээд шагнал билээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Нийслэлийн зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа тул энэхүү одонг Хотын даргад гардуулан өгч байна” гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18