Д.Цогтбаатар: Хувийн секторын ажлыг төр булааж авдаг байдлыг таслан зогсооно

Л.Бямбажав
2022/06/03

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 10 гишүүн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2022.06.03)  УИХ-ын даргад өргөн барилаа. 


Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Есөн гишүүний хамт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгийг ч дахин нэмж байгуулахгүй байх   тогтоолын төслийг санаачлан өргөн барилаа. Энэ тогтоолын гол агуулга нь зөвхөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэмж байгуулахгүй байхыг зогсоохоос гадна одоо байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тайлан балансыг ил тод  болгох мөн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргаж болж байгаа компаниудын хувьцааг нь гаргана. Түүнчлэн манай стратегийн хөрөнгө ордууд дээр үндэслэж баруунд хувьцаагаа гаргасан компаниуд хуулийнхаа дагуу Монголд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах нөхцөл бүрдэнэ. Одоогоор Монголд ингэж давхар хувьцаа гаргасан ганц л компани байгаа. Цаашид бусад компаниуд ч мөн адил Монголд хувьцаагаа гаргах ёстой.

Энэ хуулийн хэрэгжилтийг шаардсан тогтоолын төслийг өргөн барилаа.Хувийн секторын ажлыг төр булааж хийдэг байж болохгүй. Хувийн бизнес ДНБ-ийн бараг 80 хувийг эзэлдэг гэж боддог атал өнгөцхөн тооцоолол хийгээд үзвэл төрийн өмчит ААН-үүд болон төсөв нийлээд ДНБ-ний бараг 60 орчим хувийг эзэлж байна.  Эндээс харвал манай улсын эдийн засаг  хувийн сектор манлайлсан эдийн засаг уу эсвэл төр давамгайлсан эдийн засагтай болчихов уу гэж дүгнэхээр байна.ТӨК-ууд олширвол авлига, хээл хахууль дэлгэрч төрийн мөнгийг хувьдаа яаж завшдаг вэ гэдгийг жишээг хамгийн сүүлд Хөгжлийн банк тод харууллаа. Үүнийг таслан зогсоохоос нааш төрийн хулгай зогсохгүй. Бид өмнөх нийгэм рүүгээ буцаж орж болохгүй. Хувийн сектор манлайлсан эдийн засгийг бий болгоход бидний өргөн барьсан тогтоолын төслийн гол зорилго оршино" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18