​Богдхан амралтын газар: Нийслэлд ганц иргэдэд нээлттэй ажилладаг байсан сүүлчийн газар нь улстөрчдийн мэдэлд очлоо

Л.Бямбажав
2022/06/03

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд НЗД-ын захирамжаар нураах шийдвэр гаргаж, тус байршилд байрлах нийт 49 шавар гэрийг буулгасан билээ. 

Үүнтэй холбоотойгоор Богдхан амралтын газраас  өнөөдөр /2022.06.03/ мэдээлэл хийлээ.  

Тэдний зүгээс хэлэхдээ "Улаанбаатар хотод ганц нээлттэй ам нь Дугуй цагаан орчим байсан.Зөвшөөрлийн дагуу ганц үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бол Чингисийн Өргөө Цогцолбор буюу манай амралтын газар. Гэвч энэ орчмыг өнөөдөр дайн болгосон мэт дээрэмдэж, тоносон болгож орхилоо. Хоёр жилийн өмнө энэ газарт нийтийн өмчийн байгууламж, хүлэмж, аялал жуучлалын газар болгоно гэсэн ч өдгөө хоёр жилийн дараа хаус баригдсан. Удахгүй энэ газарт хаусууд баригдахаар болж байна. Иргэдийн цэвэр агаарт гардаг чөлөөтэй ганц ам маань өнөөдөр улстөрчдийн хамаарал бүхий хүмүүсийн шийдвэрээр хаус баригдах газар болж хувирч байна. Хоёрдугаарт энэ газар нийслэлийн мэдлийнх биш. Д.Сумъяабазар даргын мэдлийнх биш БОАЖЯ-ны мэдлийнх. Нийслэл дээрэмдээд газрыг маань авчихлаа. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгасан ч гэх ч цар тахлын улмаас  улсын хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас бид бусад байгууллагуудын нэгэн адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй бөгөөд газар дээрх эд хөрөнгө ч мөн зохих ёсоор элэгдэлд орсон.Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын салбарт тэг зогсолтод орсон. 


Улстөрчийн ганц мэдэлд ороогүй мөн ганц хаус баригдаагүй нийслэлд үлдсэн байсан газрыг дээрэмдэж, тоносонд үнэхээр харамсч байна. Монголын улс төрийн балгаар хувийн хэвшил ямар хүнд нийгэмд байгааг бид бодитоор харлаа. Энэ газарт одоо хувийн хаусууд баригдах нь тодорхой. Хоёр жилийн өмнө нь хаус баригдах гэж байхад нь бид зогсоож байсан. Нийслэлээс гэрүүдийг буулгах талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй, хувийн байгууллагын өмчийг хүч хэрэглэж нураасан. Богдхан амралтын газар нь анх 2003 онд байгуулагдсан цагаас хойш хүний нөөцөөс эхлээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.Хууль ёсны дагуу аялал жуулчлалын зориулалтаар ажиллаж байсан сүүлийн газар байсан" гэдгийг тодотголоо.

Тус байгууллага нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь дэмжлэг болох үүднээс хаалга үүдээ нээлттэй байлгаж, өөрсдийн хөрөнгөөр орчноо цэвэрлэн ил задгай хаясан хог хаягдлыг хаяж, цэвэрлэн тохижилт үйлчилгээг хийж байсан” гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18