О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна

Л.Бямбажав
2022/06/03

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээллээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сармагчны цэцэг өвчин 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна.Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж байгаа.

Уг өвчин гарсан  бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэл байгаа. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдсэн. Шархны цэврүүн дотор вирус байгаа учраас тухайн цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй.

Шинж тэмдгийн хувьд

  1. Эхний 2-3 хоног халуурах
  2. 3, 4 дэх хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих
  3. Нүүр ам, гар хөл, бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлнэ.

Манай улсын хувьд хилийн хяналтаа сайжруулах, мөн  ДЭМБ-тай өдөр тутамд мэдээлэл солилцож ажиллаж байна.  ДЭМБ-аас Сармагчны цэцэг өвчинтэй холбоотой удирдамж гаргасантай холбогдуулаад бид дотоодын удирдамжаа гаргасан. Одоогоор тусгаарлах асуудал яригдаагүй" гэлээ. 

 ДЭМБ-ын өгсөн мэдээллээр Сармагчны цэцэг өвчнаар 30 гаруй орны 550 хүн өвчлөөд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18