Гуравдугаар эмнэлгийн амбулаторид үдээс хойш иргэд үйлчлүүлэх боломжтой болжээ

Л.Бямбажав
2022/06/03

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “Ковид-19”-ийн нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулав.  Тэрбээр, “Шуурхай дуудлагын 11-11 дугаарт хандсан 354 иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад өсөлттэй байна.  Ирсэн гомдлын хувилбал 55.9 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, 14.7 хувь нь цав авах, 8.8 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, 7.9 хувь нь саналтай холбоотой, 20.6 хувь нь шинжилгээ вакцинтай холбоотой дуудлага, мэдээлэл иржээ.  Түүнчлэн талархалтай холбоотой дуудлага 7 хувь байжээ. 


Мөн тэрбээр өндөр настай иргэдийг эмнэлэгт дараалалгүй үйлчлүүлэх, хавдартай иргэдийг орон нутагт нь химийн эмчилгээг хийж болох, хүүхдийн эрт илрүүлэг, цаг авах үйлчилгээг хялбар чирэгдэлгүй, хүртээмжтэй болгож өгнө үү гэсэн санал ирснийг танилцуулав.

Үргэлжлүүлэн Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн (УГТЭ) ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир "Зүрх мэдрэлийн тусламж үйлчилгээний ачаалал их байгаа. Үүнтэй холбоотойгоор эмч ажилчид амбулатори дээр хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн. Тиймээс үдээс хойш иргэд үйлчлүүлэх боломжтой" гэв.

Тодруулбал, амбулаторид 16:20 цагаас хойш хоёрдугаар ээлж нийт найман кабинетыг тогтмол ажиллуулж байгаа аж.  Сувилагч мэргэжилтнүүдийг илүү цагаар ажиллаж лавлагааны шатны тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байгаа.  Ялангуяа, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ, тархи нуруу нугасны чиглэлийн  тусламж үйлчилгээнд дээр хүлээгдэл их байгаа. Өмнө нь сарын хүлээгдэлтэй байсан бол тавдугаар сард арга хэмжээ аваад 20 хоног руу  буюу арван хоногоор буулгаж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18