“Брент” төрлийн газрын тосны үнэ 10.7 хувиар, “WTI” төрлийн газрын тос 7.0 хувиар тус тус өсжээ

М.Төгөлдөр
2022/06/02

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.1-122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 108.6-118.3 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

 “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 118.3 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 10.7 хувиар, “WTI” төрлийн газрын тос 7.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ-д коронавирусын хөл хориог зөөлрүүлсэн, мөн Европын холбоо ОХУ-ын эсрэг газрын тосны импортын хоригийг батлах гэж байгаа зэрэг мэдээллээс үүдэн даваа гарагт нэг баррель газрын тосны үнэ 121 ам.доллароос давж, сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ.

"Шанхай хотод коронавирусын хөл хориог сулруулж байгаа нь Хятадад газрын тосны эрэлт дахин өснө гэсэн хүлээлтийг бий болгож байна" гэж Commerzbank-ийн шинжээчид дурджээ. Шанхай хот 2 сар үргэлжилсэн хөл хориогоо зогсоож байгаагаа зарласан бөгөөд лхагва гарагаас Хятадын томоохон хотуудын хөл хөдөлгөөн хэвийн болж шатахууны болон газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Европын холбооны удирдагчид 2022 оны эцэс гэхэд ОХУ-аас авах газрын тосны импортын 90 хувийг танахаар тохиролцож, 3 сарын өмнө Украиныг эзлэн түрэмгийлснээс хойших ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар болсон нь газрын тосны үнэ өсөх гол хүчин зүйл болж байна.

АНУ болон Европт автобензин, дизель түлш болон онгоцны түлшний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Оросын газрын тосонд хориг тавих арг хэмжээ нь хязгаарлагдмал байгаа түүхий эдийн зах зээлийг чангатгаж болох юм. Барууны орнууд Оросын газрын тосны эсрэг авсан хориг арга хэмжээний цаана Энэтхэг улс Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр их хэмжээгээр худалдан авсаар байна.

Today TV, Reuters, Refinitiv Eikon зэрэг мэдээллийн эх сурвалжууд Энэтхэг улс энэ оны 2 дугаар сараас хойш Оросоос 34 сая баррель газрын тосыг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн гэж мэдээлсэн байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК+ орнуудын холбоотнууд пүрэв гарагт болох хурлаар 7 дугаар сарын олборлолтоо өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтална гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

 

(Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.comwww.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18